• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    89   |  
0
Өмнөговь аймгийн Даланзадгад суман өчигдөр буюу энэ сарын 12-ны өдөр 1, 6. 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт  07:00 цагаас эхлэн үргэлжилсэн бороо орсны улмаас иргэдийн гэр, хашаа байшин усанд автсан тухай зургаан дуудлага иржээ. 
 
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очин шаварт суусан байсан автомашиныг татан гаргасан ба  үерийн ус хуримтлагдсан замыг сэтлэн усыг зайлуулсан байна.
 
Үргэлжлэн орсон борооны улмаас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт зам харгуй усанд автаж шавар шавхай элбэг байгаа бөгөөд иргэд баталгаагүй зам гарцаар зорчиж шаварт суух, техник хэрэгсэл нь эвдэрч гэмтэх дуудлага их ирж байгаа аж. Иймд иргэд та бүхэн ус шавар ихтэй зам, харгуй, даваагаар аль болох зорчихгүй, баталгаат замаар зорчиж тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангахыг анхааруулж байна. 
 
 
TAGS