• Lead the way ...
         
14
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Сэтгүүлч: П.Цанжид   |    37   |  
0

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчлэхдээ бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор шинэчилж байна. 

Хотын зүгээс ирэх жилээс авто замыг шинэчлэхдээ бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор шинэчилнэ гэсэн шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийн дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд миллинг гэж нэрлэдэг “Бобкат резакл” 2024 оны загварын шинэ технологиор цаашид бродюрыг дахин өндөрлөхгүйгээр авто зам засах ажлыг эхлүүлж байгаа юм.

Өмнө нь авто зам шинэчлэхдээ 5-8 см асфальт бетоноор хучихын тулд бродюрыг өндөрлөх шаардлага үүсдэг байж. Харин одоо өгөршиж, муудсан хэсгийн бродюрыг сорчилж солих гэнэ. Уг технологиор зам засахдаа эхлээд ус цацаж, засах замаа доош нь 5 см зорон, буталж, араас нь шүүрдэн, цэвэрлэж тэгшилнэ. Эцэст нь асфальт бетоноор нь хучих аж.

Өөрөөр хэлбэл хуучин асфальт бетон хучилтыг өндөрлөх болон нийтээр нь солихгүйгээр засвар шинэчлэлийг хийнэ. Энэ нь 1 метр 20 см-ын өргөнтэй учир зам засахдаа тухайн орчмын замыг бүхэлд нь хаалгүйгээр хэсэгчилж засах боломжтой. Мөн зам засварын ажлын үеэр явган зам сэргээх, бродюр болон худгийн таг өндөрлөх зэрэг ажилд хугацаа их алддаг байсан бол одоо цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдсэн гэнэ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ