• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    87   |  
0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “FIBA 3x3 U23 World Cup 2024” тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 11-15 өдрүүдэд болж байна. Уг тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцож байгаа. Эмэгтэй шигшээ баг өчигдөр эхний хоёр тоглолтоо хийсэн бол өнөөдөр эрэгтэй шигшээ баг тоглоно. 
 
Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Азбаяр, Г.Болор-Эрдэнэ, Л.Авирмэд, С.Биндэрьяа нар багтсан. Манай баг хэсгийн эхний тоглолтоо 17:20 цагаас Япон улсын эсрэг хийнэ. Хэсгийн хоёр дахь тоглолтоо 19:10 цагаас Бенин улсын эсрэг хийнэ. Эрэгтэй шигшээ баг БНХАУ, Нидерланд, Япон, Бенин улсаад хэсгийн Б хэсэгт багтаад байна. 
 
Эмэгтэй шигшээ багийн хувьд өчигдөр хэсгийн эхний тоглолтоо Германы эсрэг хийж ялагдал хүлээсэн бол хоёр дахь тоглолтдоо Кени улсыг хожсон. 
TAGS