• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    95   |  
0
Бусдыг хутгалж, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна. Өчигдөр буюу 09 сарын 10-ний өдөр “22-ын товчооны Сансар худалдааны төвийн ойролцоох хашаанд хүнд хутгалуулчихлаа” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. 
 
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 42 настай “М” нь согтуурсан үедээ 35 настай “М”-той маргалдаж хэвлий хэсэгт нь хутгалж, хэргийн зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. 
 
Иймд иргэн архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байж, уур бухимдлаа тэвчин, бусдад хүндэтгэлтэй хандаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
TAGS