Тэмцээн Улаанбаатар хотын төв буюу Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах юм.
Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Азбаяр, Г.Болор-Эрдэнэ, Л.Авирмэд, С.Биндэрьяа нар багтсан. Манай баг хэсгийн эхний тоглолтоо маргааш буюу энэ сарын 12-ны 17:20 цагаас Япон улсын эсрэг хийнэ. Эрэгтэй шигшээ баг БНХАУ, Нидерланд, Япон, Бенин улсаад хэсгийн Б хэсэгт багтаад байна.
Эмэгтэй багийн бүрэлхдэхүүнд Ө.Индра, Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг, Б.Энхтуул нар багтсан ба хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр буюу энэ сарын 11-нд 17:45 цагаас Герман улсын эсрэг хийнэ. Эмэгтэй шигшээ баг Герман, Польш, Израйл, Кени улсаадтай С хэсэгт багтсан.