• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    79   |  
0

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хийж байна. Тодруулбал, БД-ийн 2, 5 дугаар хороо, БЗД-ийн 20, 34, 35 дугаар хороо, ЧД-ийн 6, 15, 16 дугаар хороо, СХД-ийн 11, 18, 22, 35 дугаар хороо, СБД-ийн 17 дугаар хороо, НД-ийн 5 дугаар хороонд бичил цэцэрлэгт хүрээлэн байгууллаа.

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахдаа хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ногоон байгууламж, явган хүний зам, шат, гүйлтийн зам зэрэг тохижилтыг хийжээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлуудыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

 

TAGS