• Lead the way ...
         
17
2024
Sep
Daily poll
(Нийт санал: 2)
100.00%
 


Сэтгүүлч: П.Цанжид   |    49   |  
0
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам энэ сарын 8-14-ний өдрүүдэд болж байна. Тус наадамд 85 орны 2,500 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөнө.
 
Манай улсын хувьд уг тэмцээнд спортын 16 төрөлд 66 тамирчин оролцож байна. Манай тамирчид тулам булаалдах, зоос шүүрэх, морьт барилдаан, уламжлалт сурын харваа, ашыртмалы аба гюреши бөх, морьт сурын харваа, кураш бөх, казак кураш бөх, алыш бөх, модон барилдаан, шагайн харваа, оюун ухааны спорт, есөн хоргол наадгай, ширээний тоглоом наадгай, уламжлалт тоглоом, кореш бөхийн төрөлд өрсөлдөнө. 
 
Өчигдөр Монголын багийн медалийн салхийг хагалж, морьт харвааны төрөлд өрсөлдсөн Н.Алтанхуяг мөнгөн медаль, морьт барилдааны төрөлд М.Наурызбек хүрэл хүртлээ.
 
Монгол Улсын баг энэ наадмаас 2014 онд долоон медаль, 2016 онд тав, 2018 онд 24, 2022 онд 10 медаль хүртэж байжээ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ