• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    110   |  
0

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар өргөтгөн шинэчлэх ажил энэ сарын 15-нд дуусна. Үргэлжлүүлэн уг байршилд 1.6 км авто зам барих юм. 

Уг шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын тендерт зургаан аж ахуйн шалгарч, долоодугаар сарын 16-ны өдрөөс ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгж 70-100 хувийн гүйцэтгэлтэй ажлаа үргэлжлүүлж байна.  

Улаанбаатар хотын хэмжээнд 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Тодруулбал, эл 11гд магистраль шугам нь 1983 онд ашиглалтад орсон. Ийнхүү эхлэлээсээ төгсгөл хүртэл бүрэн шинэчлэгдсэн шугамуудад ирэх жилүүдэд засвар шинэчлэлт хийхдээ дулаан хязгаарлахгүй, байнгын ажиллагаатай байлгахаар арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ