• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    110   |  
0
“Парис-2024” зуны 17 дугаар Паралимпын наадам амжилттай болж өндөрлөлөө. Таван тивийн 168 орны 4,400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдлөө. Энэ удаагийн Паралимпын наадамд эх орноо төлөөлөн зургаан спортын төрөлд 12 тамирчин оролцсон. 
 
Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К-44 ангилалд оролцсон У.Сүрэнжав алтан медаль хүртэж Паралимпын наадамд аваргалсан анхны эмэгтэй Монгол тамирчин боллоо. Мөн Паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болсон. У.Сүрэнжав нь үүнээс гадна 2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий алт, хүрэл медальтай ба “Ханжоу-2023” Азийн наадмын мөнгөн медаль хүртээд байсан юм. 
 
Таеквондогийн төрөлд дэлхийн аваргын дэвжээнд таван удаа төрийн дууллаа эгшиглүүлсэн, Ази тивийн таван удаагийн алтан медальт, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ “Парис-2024” Паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн. Г.Болор-Эрдэнэ Паралимпын наадмын Монголын багийн зургаа дахь медалийг хүртэж, анхны мөнгөн медальт Монгол тамирчин болсон юм.
 
Наадмын тав дахь өдөр манай улсаас хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд оролцсон тамирчин Ц.Баттулга мөнгөн медаль хүртэж медалийн тоог нэмж чадсан. Түүний хувьд Паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон. 
 
Тэмцээний сүүлийн өдөр сүүлийн хоёр Паралимпын наадамд дараалан медалийн тавцанд зогссон дэлхийн дээд амжилтыг эзэмшигч МУГТ Э.Содномпилжээ цээжнээс 248 кг-ыг амжилттай шахаж мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр зуны паралимпын наадмын алт, мөнгө, хүрэл медальтай Монголын анхны тамирчин болж байна. Өмнө нь “Рио-2016”-гоос хүрэл, “Токио-2020”-гоос алтан медаль хүртэж байв.
 
Монгол Улсын баг энэ удаагийн Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгө, дөрвөн шагналт байрт орсон амжилтаар өндөрлүүлж байна. Зуны паралимпын наадамд манай улсын тамирчид долоон удаа оролцохдоо энэ удаагийнх шиг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаагүй юм. 
 
 
 
TAGS