• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    93   |  
0
Монгол улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн буян" группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр буюу амралтын өдөр болж өнгөрлөө. 
 
Намрын нээлтийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарсан бол наймд улсын харцага Э.Ууганбаяр, улсын начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар үлдэв.
 
Нээлтйн барилдаанд түрүүлсэн бөх 10 сая, үзүүр бөх зургаан сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр гурван сая, наймд шалгарсан бөхчүүдэд тус бүр нэг сая төгрөгийн бай шагнал гардууллаа.
 
Барилдааны үеэр  “Нутгийн буян” групп энэ жилийн баяр наадмаар тав давж улсын начин цол хүртсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Т.Довчинсэмбээд “Хаппи Ресиденс” хотхонд хоёр өрөө байр бэлэглэжээ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ