• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    52   |  
0

БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас  баталсан бүх шатны сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан. Энэ дагуу  нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар шалгалтад 18  сургууль, цэцэрлэгийг хамруулсан бөгөөд хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээгүй, хоол үйлдвэрлэлийн  технологийн  картад   орц,   илчлэг,  шим  тэжээллэг  чанар, боловсруулах технологи ажиллагааг бүрэн тусгаагүй зэрэг зөрчил илэрсэн хоёр цэцэрлэгт хугацаатай албан шаардлагаар үүрэг даалгавар өглөө.

Түүнчлэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг энэ сарын дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоногийн хугацаанд хийх гэнэ. 

  • сүүдрэвчтэй болон ил задгай хүнсний худалдаа, явуулын болон гадна талбайн үйлчилгээтэй түргэн хоолны цэг
  • Улирлын чанартай хүнсний ногоо худалдаалж буй цэгүүд
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн дэргэдэх болон гэр хороололд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагууд
  • Зайрмагийн үйлдвэрлэл, байгалийн болон жижиглэн савлагаатай хүнсний үйлдвэрлэлийн газруудад хяналт шалгалт хийж байна.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ