Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн. Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн барилдаанууд үргэлжилж байна.
Эмэгтэйчүүдийн 55кг-д оролцсон Б.Халиун финалд АНУ-ын бөх Кристелл Н.Родригест 4:0 харьцаатай ялагдаж мөнгөн медаль хүртжээ.
Харин 76кг-д дагах барилдаан хийсэн Т.Түвшинжаргал торгуулийн тойрогт Хятадын тамирчин Мэй Лэ Жаныг ялж, хүрэл медалийн төлөө Туркийн бөх Элмира Ясынд 2-8 харьцаатай ялагдаж шагналт тавдугаар байрт шалгарсан байна.