• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    88   |  
0
“Парис-2024” зуны 17 дугаар Паралимпын наадам ес дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа эхний даваанд Шведийн бөх, Европын аварга, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016”, “Токио-2020” Паралимпын наадмын оролцогч Дернхейм Гүдрич Николинатай барилдана.
 
Барилдаан 16:00 цагаас эхлэх ба манай бөх 12 дахь барилдаанд гарна. Харин жингийн шигшээ барилдаан 22:00 цагаас эхэлнэ. Манай жүдоч Л.Туруунаа нь 2022 оны ДАШТ-ээс мөнгө, 2023 оны Азийн АШТ-ээс алт, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медаль хүртэж байсан амжилттай. 
 
Одоогийн байдлаар Монгол Улсын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 50 дугаар байрт бичигдэж байна.
 
 
 
 
TAGS