• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    47   |  
0
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод өнгөрөгч наймдугаар сарын 15-аас  24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ хугацаанд хяналт шалгалтын хүрээнд давхардсан тоогоор 750 албан хаагч үүрэг гүйцэтгэн 25,000 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 14 удаагийн үйлдлээр 51 ширхэг тарваганы махыг илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна.
 
Түүнчлэн тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн, зөөвөрлөсөн хуулийн этгээдэд 3.2 сая төгрөгийн торгууль, 32.6 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлж хариуцлага тооцжээ.
 
Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ