• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    76   |  
0

Улаанбаатар хотод коронавирусийн халдвар авсан 3000 гаруй хүүхэд бий. Тэдгээрийн 1700 орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэгвэл эдгээр хүүхдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, UNICEF  буюу Хүүхдийн сантай хамтран бэлэг бэлдсэнийгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазарт гардуулан өглөө. Хотын дарга бэлгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис болон НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нарт хүлээлгэн өгч, хүүхдүүдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн санд хүсэлт тавьснаар энэ төсөл хэрэгжих боломж бүрдсэн. Төслийн хүрээнд хүүхдүүдэд хөгжлийн багц бэлэг өгөхийн зэрэгцээ мэргэжлийн сэтгэл зүйн баг утсаар болон онлайнаар зөвлөгөө өгөх бэлтгэл ажлыг хангаад байна. Бэлгийг хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлж байгаа эмнэлэг болон эмчээр нь дамжуулан өгөх юм” хэмээн ярилаа.

Тус хөгжлийн багц бэлэг нь сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, хувь хүний хөгжлийн болон уран зохиолын ном, зургийн дэвтэр, өнгийн харандаанаас бүрджээ.  

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

TAGS





Холбоотой санал болгох мэдээ