• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    113   |  
0
Хүн амь насыг хохироож хэргийн газраас зугтсан этгээдийг орон нутагт орогнож байхад нь олж тогтоожээ. Хэргийг тодруулбал энэ сарын 01-ний шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машин дотор эрэгтэй хүн шатаж нас барсан” гэх дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. 
 
Дуудлагын дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн ба урьдчилсан шалгалтаар 48 настай, эрэгтэй “Б” нь тус хэргийг үйлдэж, хэргийг газраас зугтаасныг эрэн сурвалжилж, Булган аймгийн Гурванбулаг суманд орогнож байсныг олж тогтоосон байна. Цагдаагийн байгууллагаас уг этгээдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж эхэлжээ. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ