Парис хотноо зуны 17 дугаар Паралимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино.
Урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ гуравдугаар байр, Б.Оюун-Эрдэнэ 18 дугаар байр эзэлсэн. Д.Сэлэнгээ өнөөдөр Колумб улсын тамирчинтай халз харвах бол Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын харваачтай цэц сорих нь. Д.Сэлэнгээ 17:00 цагаас харвах бол Б.Оюун-Эрдэнэ 17:33 цагаас харвана.
Д.Сэлэнгээ “Токио-2020” Паралимпын наадамд оролцсон туршлагатай ба пара байт харвааны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн анхны монгол эмэгтэй харваач болсон. Харин Б.Оюун-Эрдэнэ 2023 оны Азийн АШТ-ий алтан медальтай бөгөөд “Лондон-2012” Паралимпын наадамд оролцож байсан.