• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    110   |  
0
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Э”-г Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 
Дээрх этгээд нь 2018 онд бусадтай бүлэглэн, олон удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа юм.
 
Цагдаагийн ерөнхий газраас Интерполын шугамаар болон дотоодод эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг олж илрүүлэх чиглэлээр БНСУ болон бусад улстай хамтын ажиллаагаагаа эрчимжүүлсний үр дүнд БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчооны Оргодол эрэн сурвалжлах баг болон Кёнги Намбу дахь цагдаагийн газраас уг этгээдийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр саатуулан баривчилсан байна. 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ