• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    97   |  
2
Монголын жүдо бөхийн холбоо 2022-2024 он буюу Токиогоос -Парис хүртэлх зуны Олимпын наадмын тайлангийн хурлаа зохион байгуулж холбооны үйл ажиллагаа, шигшээ баг хамт олон дасгалжуулагчид, тамирчдын амжилт ялалт, алдаа оноон дээр дүгнэлт хийжээ. 
 
Уг хурлын үеээр 2020-2024 онд “Үндэсний шигшээ баг”-ийг ахлан ажилласан МУГД, МУГТ Х.Болдбаатар амласан зорилт болох Олимпын аваргыг дахин төрүүлэх зорилгодоо хүрч чадаагүй учраас ажлын үр дүнгээ хангалтгүй хэмээн үзэж албан ёсоор ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ холбооны Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. 
 
Мөн 2024-2028 онуудад өсвөр, залуучуудын ангилалд олон улсын тэмцээнийг зохион байгуулах, залгамж тамирчид олноор гаргахаа цохон тэмдэглэв. Монголын жүдо бөхийн холбооны Лос Анжелес-2028 Олимпын цикль өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. 
 
TAGS