• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    114   |  
0
Бага насны хүүхдийг мөргөж, гэмтээсэн осол гарчээ. Тодруулбал Баянхонгор аймагт өчигдөр буюу энэ сарын 1-ний өдөр “Хашааны үүдэнд манай хүүхдийг автомашин ухраад мөргөчихлөө” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.
 
Дуудлагын дагуу Баяхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад 36 настай, эрэгтэй “Г” нь Toyota Mark X маркийн автомашиныг жолоодож, ухрах үйлдэд хийх үедээ хоёр настай, эрэгтэй, “М”-ыг мөргөж, гэмтэл учруулсан байна.
 
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслээ тойрч бага насны хүүхэд байгаа эсэхийг нягтлах, гарц болон гарцгүй хэсгээс хүүхэд гүйн гарч ирэх эрсдэлтэй тул сургууль, цэцэрлэг, хороолол, гудмаар явахдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ