• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    135   |  
0

Лэлхийн аваргын хошой мөнгө, хүрэл медальт МУГТ Д.Отгонжаргал “Парис-2024” зуны Олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд шагналт тавдугаар байрт шалгарсан.

Энэ жилийн баяр наадамд түрүүлж Дархан аварга цол хүртсэн Н.Батсуурь өөрийн цахим хуудсаараа дамжуулан МУГТ Д.Отгонжаргалд хоёр өрөө байр бэлэглэж буйгаа энэ сарын 8-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

Дархан аварга Н.Батсуурь амалсан ёсоор МУГТ Д.Отгонжаргалд хоёр өрөө байрны батламжийг өнөөдөр гардуулжээ.

Энэхүү үеэр Дархан аварга Н.Батсуурь "Урамшуулал гэдэг бол цаашдаа улам их амжилт гаргах урам зоригийг бадраасан зүйл байдаг, тиймээс олон тив Дэлхийн аварга, Олимпын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж алтан соёмбот далбаа, эгшиглэнт төрийн дуулалаа цуурайтуулж яваарай" гэж амжилт хүслээ.
 
 
 
TAGS