• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    131   |  
0

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд таван байршилд хөрсний ус гарч, Эрдэнэтолгойн гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүссэн.

Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр ус зайлуулах шугам хоолойг хийх, усны урсцыг зогсоох ажлыг ГУББГ-аас эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр ГУББГ-аас 188 метр урт борооны ус зайлуулах шугам, 17 байршилд ус хүлээж авах шүүрт худаг угсарч дууссан байна. 

Ингэснээр Цайз захын уулзвараас Эрдэнэтолгойн уулзвар хүртэлх 1.7 км автозамын засвар шинэчлэлтийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Уг замын засвар шинэчлэлтийн ажлын тендерийг наймдугаар сарын 15-ны өдөр зарласан бөгөөд энэ сарын 30-ны өдөр нээнэ.

Замын засвар шинэчлэлтийн хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэх юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ