• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    109   |  
0

Энэ амралтын өдрүүдэд хоёр байршилд авто замын засварын ажил гүйцэтгэнэ. СБД-ийн 16 дугаар хороо, 16 дугаар сургууль орчмын авто замыг маргааш буюу энэ сарын 29-ний өдрийн 07:00 цагаас есдүгээр сарын 1-ний өдрийн 05:00 цаг хүртэл хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. 

Мөн БГД-ийн 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж буюу Өргөө кино театрын уулзвараас Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвар хүртэл авто замыг энэ сарын 30-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 2-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд хааж, шинэчилнэ.

Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн хашлагыг хучилтын түвшинд тааруулан солих, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

TAGS