“ПАРИС-2024” Паралимпын наадам маргааш эхэлнэ. Энэ удаагийн Паралимпын наадамд эх орноо төлөөлөн 12 тамирчин оролцож байгаа. Манай тамирчид байт харваа, жүдо, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд оролцох юм.
Монголын тамирчид Паралимпын наадмаас гурван спортын төрлөөр дөрвөн медаль хүртсэн. “Бээжин-2008” Паралимпын наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” Паралимпаас Э.Содномпилжээ, Б.Ууганхүү хүрэл, “Токио-2020” паралимпаас Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн.
Манай улсын пара тамирчид долоо дахь наадамдаа оролцох гэж байгаа ба анхлан “Сидней-2000” Паралимпын наадамд оролцож байсан түүхтэй.