• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    94   |  
0

Онон голын усанд тоглож байсан хүүхдийг эрэн хайж байна. Тодруулбал Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт бага насны хүүхэд "Онон" голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 16:00 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  таван настай эрэгтэй Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Амралт, зугаалгаар яваа иргэд гол нуурын ойролцоо бага насны болон ахмад настай хүнийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орохгүй байхыг анхааруулж байна. 

TAGS