• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    77   |  
0

Арабуудын шонхор шувуу барьж байгаа талаарх бичлэг өнгөрөгч долоо хоногт цахим орчинд цацагдсан. Мөн уг бичлэгт гадаадын иргэд тээврийн хэрэгсэлтэй унаж осолдсон.  Тэгвэл уг асуудал дээр Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн ба "Өвөрхангай аймаг, Тарагт сумын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн зөвшөөрөлгүйгээр тагтаа, ногтруу шувуу барьсан" гэх Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл (Амьтны тухай хууль зөрчих)-д заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар хэсэгт зааснаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байна. 

Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Катар улсын иргэн S.Kh, Бүгд Найрамдах Ирак Улсын иргэн D.D нарын үйлдэлд тус бүр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ