• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    104   |  
0

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвлийн спортын ордон барих ажил эхэллээ. Тус ордон нь гурван блок, 5300 м.кв талбай бүхий хоёр давхар зоорьтой цогцолбор юм. Барилга угсралтын ажлыг “Total ideal” констракшн гүйцэтгэх ба 2025 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Өвлийн спортын ордон ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй нийслэлийн  иргэд, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломж бүрдэх ба  өвлийн Олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх боломж бүрдэнэ. 

TAGS