• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    104   |  
0
Pubg Mobile спортын 2024 оны намрын улирлын Төв ба Өмнөд Азийн супер лиг өнгөрөгч долоо хоногт эхэлж эхний долоо хоногийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Эхний долоо хоногийн хүснэгтийн байдлаар DE Muerte баг 184 оноотойгоор хүснэгтийг тэргүүллээ. Харин түүний араас Монгол Улсыг төлөөлөн тус тэмцээнд оролцож байгаа 4Merical Vibes баг 179 оноотойгоор хоёр бичигдаж байна. Өнгөрөгч жилийн дэлхийн аварга IHC 155 оноотойгоор зургаад, шинээр байгуулагдсан STE 145 оноотойгоор есдүгээр байранд, Falcons Forse 135 оноотойгоор 12 дугаарт байрт явна. 
 
Лигийн шатны хоёр дахь долоо хоногийн тоглолт энэ сарын 28-нд эхлэх ба финалын шатны тоглолтууд ирэх есдүгээр сарын 12-14-нд болно.  
 
Өмнөд Ази, Пакистан, Төв Азийн шилдэг 20 баг гурван долоо хоногийн турш тулалдаж, зөвхөн шилдэг 16 баг л финалд шалгарах юм. 
 
TAGS