• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    128   |  
0

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4,860 гарааш буулгаж байгаа. Өнөөдрийн байдлаар 76 байршилд 1,224 гараашийг буулгаж газар чөлөөлөөд байна. Уг гарааш буулгасан талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа юм. Сагсан бөмбөгийн талбайг есөн дүүргийн 20 байршилд барих бөгөөд ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.

Тухайлбал, БЗД-ийн 35 дугаар хороонд 2,190 өрхийн 6,473 хүн амьдардаг. Тус хороонд хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбай байдаггүй. Иймээс бүрэн камержуулалтын системтэй, бие бялдар хөгжүүлэх хэрэгсэл бүхий олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг хийж байгаа. Мөн 20 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай үргэлжилж байгаа гэнэ. 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ