• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    77   |  
0

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд сайн байна.  Тодруулбал Архангай, Төв, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн зарим нутгаар сайн байгаа гэнэ.

Харин Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт 20 гаруй буюу хувьд дунд зэргийн байна. 

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджаас 1.1-9.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджаас илүү байжээ. Баян-Өлгий, Увс, Ховд, Сэлэнгийн зарим, Завхан, Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ. Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 18-23 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.     

 

TAGS