• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    162   |  
0

Хэрлэн голын ус эргээсээ хальж үерлэсний улмаас айлууд усанд автжээ. Тодруулбал энэ сарын 20-ны орой 20:40 цагийн үед "Хэрлэн" гол эргээ хальж үерлэсний улмаас Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) хоёрдугаар багийн 1, 2, 3 дугаар гудамж нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн байшин, гэр, хашаа усанд автсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн алба хаагчид, Нийтийн аж ахуйн газар, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын  ажилтнууд ажиллаж 15 айл өрхийн 12 байшин, 3 гэрийн эд хогшилыг зөөвөрлөж, 43 иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ