• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    137   |  
0
ОХУ-ын Чита хотноо зохион байгуулагдсан Глазова Н.Е. нэрэмжит цомын аварга шалгаруулах Байгаль нуур орчмын тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагч, Агаарын ажиллагааны мэргэжилтэн, нисэн ажиглагч, ахлах дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан алба хаагчид амжилттай оролцлоо.
 
Багийн амжилтаар ахлах дэслэгч Б.Болд, ахлах дэслэгч Б.Тэлмэн, ахлах ахлагч С.Буянтүмэн нар дэд байрт шалгарсан бол ахлах дэслэгч Б.Тэлмэн хос мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр шүхрийн спортын түүхэнд 30 гаруй жилийн дараа гадаад улс оронд зохион байгуулагдсан тэмцээнээс медаль авсан түүхэн үйл явдал болж байна.
 
Агаарын ажиллагааны салбарын Шүхэр, шүхрийн дагалдах хэрэгслийн техникч, ахлах дэслэгч Б.Болд цэгт онолтын төрөлд 0.6, 0.3, 0.18 гишгэсэн амжилтаар Шүхрийн спортын дэд мастерын болзол хангалаа.
 
Мөн салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, ахлах дэслэгч Б.Тэлмэн цэгт онолтын төрөлд хувийн амжилтаар дэд байр эзэлсэн юм.
 
Тус тэмцээнд Орос, Монгол хоёр улсын 58 шүхэрчин-тамирчин, багийн төрөлд 16 баг оролцсон байна.
 
TAGS