• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    163   |  
0

Тун удахгүй худалдаанд гарах 2K25 тоглоомын тамирчдын рэйтингийг танилцуулж байна. Эрэгтэй тамирчдыг Денвер Наггетс багийн төвийн тоглогч Никола Иокич 98 рэйтингээр тэргүүлсэн байна. Түүний хувьд өнгөрсөн улиралд 26.4 оноо, 12.4 самбар, 9 ашигтай дамжуулалт дунджилсан. Мөн өнгөрсөн улирлын MVP тоглогч болсон. 

Түүний араас 97 рэйтингээр Сиксерс багийн төвийн тоглогч Жоел Эмбийд, Далласын Лука Дончич, Баксын Яаннис Антетокумпо, Оклохамагийн Шэй Гилджес-Александер нар оржээ. Парисын Олимпын наадамд оролцож алтан медаль хүртсэн Леброн Жэймс, Кэвин Дурант болон өнгөрөгч улирлын аварга Жэйсон Тэйтум нар 96 рэйтингтэй байгаа аж. 

Харин алсын зайн шидэлтийн хувиар NBA-ын дөрвөн удаагийн аварга, бүх цагийн үеийн гурван онооны лидер Стефен Карри 99, Финиксын Грэйсон Аллен 93, Кэвин Дурант 92, Даллас Маверикс багтай гэрээ байгуулсан Клэй Томпсон 89, Волвесын Майк Конли 89 оноотойгоор эхний тавд бичигджээ. 

TAGS