Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 23-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, сэрэмжлэх
Замд гарахдаа бэлтгэл бэлэн байдал, аюулгүй байдлаа хангах
Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, анхааруулсан газарт хоноглож, отоглохгүй байх
Согтууруулах ундаа хэрэглэсэн, бага насны болон ахмад настай хүнийг гол, усын ойролцоо харгалзах хүнгүй үлдээхгүй байх
Баталгаат зам гарцаар зорчиж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.