• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    106   |  
0

Хадлан хадахаар гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ. Тодруулбал Баян-Өлгий аймгийн, Бугат сумын нутагт тус сумын харьяат иргэн Б нь энэ сарын 18-ны өдөр  хадлан хадахаар гэрээсээ явган гараад сураггүй болжээ. Ар гэрийнхэн нь иргэний гар утсыг Ховд голын эргээс маргааш өдөр нь олсон аж. 

Сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн 64 настай эрэгтэй Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулан сумын төвөөс урд зүгт гурван км зайд төөрсөн байсныг эсэн мэнд олсон байна. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ