• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    134   |  
0

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсрах ажил үргэлжилж байна. Ус зайлуулах шугам хоолойн ажлыг энэ сарын 26-нд дуусгахаар төлөвлөж байгаа гэнэ. 

Зэвсэгт хүчний 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүсээд байгаа. Иймээс НЗД-ын нөөц хөрөнгөөр дээрх байршилд ус зайлуулах шугам хоолой хийхээр болсон.

Дээрх байршилд шугам хоолой угсарч дууссаны дараагаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Цайз захын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ