• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    135   |  
0
Хануй голын гүүр байнгын ашиглалтад орлоо. Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109 метр төмөрбетон гүүрийг гэрээт хугацаанаас өмнө улсын байнгын ашиглалтад орууллаа.
 
Гүүрийн захиалагчаар Зам, тээврийн яам, техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажилласан байна. Улсын төсвийн 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй уг төслийн гүйцэтгэгчээр Эвт-Уул ХХК ажиллалаа.
 
Энэ онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, төрийн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 1,100 км авто зам, 243 метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ