• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    113   |  
0

Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын хог бохирдлыг цэвэрлэх зорилгоор тус нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа гурав дахь жилдээ “Марааны булан”-д энэ оны долдугаар сарын 15-наас эхлэн зохион байгуулагдаж байна.

Татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас хурандаа М.Батболд нараар ахлуулсан ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад, 113, 115, 119, 123 дугаар анги, Нийслэл, Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид нийт гурван техник хэрэгслийг татан гаргаад байна. Алба хаагчид эдгээр автомашинуудыг 50-171 метрийн гүнээс 31-62 цаг ажилллаж, татан гаргасан юм.

Геомастер компанийн хайгуул, судалгааны баг энэ оны зургаадугаар сараас эхлэн тусгай зориулалтын хайгуулын “NEMOSENS” багажаар Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн эрэн хайх ажлыг зохион байгуулан ажилласан юм. 

 



TAGS





Холбоотой санал болгох мэдээ