• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    98   |  
0
Арвайхээр суманд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар  “Ди Ди Жи энд Жи Си Эм рэсайклинг Монголиа”ХХК-тай гэрээ байгууллаа. Тус гэрээний хүрээнд Арвайхээр сумын шинэ суурьшлын 2, 3 дугаар бүсийг дулаан, цахилгаанаар хангах, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлж хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах, дөрвөн улирлын үйл ажиллагаатай хүлэмж байгуулах, эрчим хүч дулааныг үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
 
“Ди Ди Жи энд Жи Си Эм рэсайклинг Монголиа”ХХК нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд Нидерланд улсад хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ажиллуулдгаараа арвин туршлагатай байгууллага. Арвайхээр суманд байгуулах үйлдвэрийн ажлыг ойрын зургаан сардаа багтаан эхлүүлэх гэнэ. 
TAGS