• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    207   |  
0

Баянгол дүүргийн 3, 24 дүгээр хороо, Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барина. Уг ажлын хүрээнд дөрвөн нэгж талбарын 1,850 ам метр талбайн газар чөлөөлөх бөгөөд холбогдох аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байгаа гэнэ. 

Дээрх газар чөлөөлөлтийн хүрээнд өнөөдрийн байдлаар хоёр аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн ба нэг аж ахуйн нэгжтэй тохиролцож байгаа гэнэ. Харин нэг иргэн эдэлбэр газраа зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас сонсох ажиллагааг зохион байгуулж байгаа аж. 

Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүр, Нарны хороолол орчмын хөдөлгөөний эрчим буурна гэж албаныхан үзэж байгаа аж. 

Энэ онд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 70 гаруй байршилд газар чөлөөлнө. Эдгээр газрыг чөлөөлөхөд нийт 2,500 гаруй нэгж талбар өртөөд байгаа юм.  

TAGS