• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    158   |  
0
Үерийн улмаас гэр оронгүй болсон гурван өрхөд орон нутгийн зүгээс гэрийн мод гардууллаа. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд энэ сарын 1-нд 30 минут үргэлжилсэн дуу цахилгаантай хүчтэй аадар борооны улмаас , үерийн аюултай нөхцөл байдал үүсэж зургаан гэр үерт автаж, гурван айлын гэр нурж дахин ашиглагдах боломжгүй болсон.
 
Аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрээр орон гэргүй болсон дээрх гурван өрхөд аймгийн нөөцөөс гэрийн модыг буцалтгүй тусламжаар олгох шийдвэр гарсан юм.
 
Шийдвэрийн дагуу өнөөдөр буюу энэ сарын 15-нд аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга И.Доржсүрэн, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат нар дээрх гурван өрхөд гэрийн мод гардуулөн өгчээ. 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ