• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    152   |  
0
Бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ оргон зайлсан этгээдийг баривчиллаа. Монгол улсын иргэн "М" гэгчийг Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан юм. 
 
Уг этгээд нь 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад 2023 онд гадаад улсад оргон зайлсан. Тэрээр Тайландын Хаант Улсаар дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байх үед нь энэ сарын 8-ны өдөр баривчилсан байна. 
 
Харин Монгол Улсад энэ сарын 14-нд  шилжүүлэн авчиржээ.
TAGS





Холбоотой санал болгох мэдээ