• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    142   |  
0
Өнөөдөр буюу энэ сарын 15-наас 16-нд шилжих шөнө Өвөрхангайн, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Төв аймгийн нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орно. Харин маргааш буюу 16-ны өдөр Дундговь, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орно. 
 
Нийт нутгийг хамран орж байгаа борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж голуудын ай сав газрууд усаар дүүрч байгаа тул голын дагуу нутаглаж байгаа малчид, аялал зугаалгаар яваа иргэд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна. Мөн хүчтэй аадар борооны үеэр аянга буух тохиолдол их байгаа тул аянгад цохиулахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөхийг сануулж байна.  
TAGS