• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    171   |  
0
Өдгөөгөөс 16 жилийн өмнөх энэ өдөр Бээжингийн Олимпын наадамд монгол хүн анх удаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлж байжээ. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд зодоглосон Н.Түвшинбаяр монголчуудын хүсэн хүлээсэн Олимпын наадмын алтан медалийг эх орондоо авчирч байсан. Түүний хувьд хүндхэн хэсэгт багтсан ч эхний барилдаанаа 2004 оны Олимпын аварга, дэлхийн хоёр удаагийн аварга Япон улсын бөхийг буулгаж авсан эрчээ алдалгүй түрүүлж байсан түүхтэй. Түүний хувьд Олимпын аварга болох үедээ 24 настай байсан юм. 
 
Олимпын наадмын алтан медаль түүнд аз ёндоогоор ирээгүй гэдгийг батлан харуулж 2012 оны Лондонгийн Олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж Монгол улсын анхны Олимпын хос медальтан болж байв. 
 
Монголын тамирчид анх 1964 оноос Олимпын наадамд оролцож эхэлсэн ба 44 жилийн дараа анхны алтан медалиа хүртэж байжээ. 
 
Олимпын наадмын хос медальтан Н.Түвшинбаяр монгол үндэсний бөхийн заан цолтой. Тэрээр Ардын хувьсгалын 92 жилийн ой буюу 2013 оны Үндэсний их баяр, наадамд Дархан аварга Г.Өсөхбаяраар зургаа давж Улсын харцага цол хүртсэн. Ардын хувьсгалын 96 жилийн ой 2017 оны улсын их баяр, наадамд улсын харцага цолны болзлыг хангасан О.Хангайгаар 7 даван улсын заан цол хүртэж байсан юм. 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ