• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    104   |  
0

Архангай аймгийн Хашаат сум нутагт аянга буужээ. Тус сумын Номгон багийн “Хөөврийн гүүр” гэх газар сумын төвөөс зүүн урд зүгт өчигдөр буюу энэ сарын 13-нд 07:30-08:00 цагийн орчимд аянга буусан гэх мэдээлэл иржээ. 

Мэдээллийн дагуу сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиход малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан гэнэ. 

Өнөөдөр буюу энэ сарын 14-нд төвийн аймгуудын нутгаар, 15, 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд малчид, аялал зугаалгаар яваа иргэд үер ус болон аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байж зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг сануулж байна. 

TAGS