• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: П.Цанжид   |    130   |  
0

Голын усанд осолдсон хоёр иргэнийг эрэн хайж байна. Дорнод аймагт  "Хэрлэн" голын усанд нэг хүн живсэн тухай дуудлага өчигдөр буюу энэ сарын 13-ны 17:21 цагт Онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж анх осолдсон газарт 2.5 метрийн гүнд гурван удаагийн шумбалт хийж, голын дагуу 20 км зайд гурван удаагийн давтамжтай завь болон автомашинтай зохион байгуулж байна. 40 настай эрэгтэй А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орсон аж. 

Мөн Хэнтий аймаг, Баян-Овоо сумын нутагт "Хэрлэн" голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр оройн 16:44 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 38 настай эрэгтэй М-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ