• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: П.Цанжид   |    129   |  
0
Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тэмцээн Хонг Конг улсад зохиогдож байгаа ба энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонг-Конг улсын баг тамирчид хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.
 
Манай шигшээ баг тэмцээний А хэсэгт буюу БНСУ, Хонг-Конг, БНАСАУ-ын багуудтай нэг хэсэгт өрсөлдөхөөр болсон. Өнөөдөр хэсгийн эхний тоглолтоо Хонг Конгийн эсрэг хийх юм. Тоглолт манай цагаар нээлтийн үйл ажиллагааны дараа буюу 20:00 цагаас эхэлнэ. 
 
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Азим Жазидех ажиллаж байгаа. Шигшээ багийн хувьд илүү залуу бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн тэмцээнд оролцож байна. 
 
Манай шигшээ баг  дэлхийн чансааны 73-р байрт эрэмбэгдэж байгаа. Хамгийн сүүлд эмэгтэйчүүдийн шигшээ баг 2008 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. 
 
 
 
TAGS