• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    160   |  
0
Дархан-Уул аймгаас автомашин хулгайлсан этгээдийг илрүүлжээ. Өчигдөр буюу энэ сарын 12-нд  Дархан-Уул аймгийн “Альфа таун хотхоны зогсоолоос автомашин хулгайд алдагдсан байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. 
 
Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж наймдугаар сарын 11-12-нд шилжих шөнө 26 настай, эрэгтэй, “М” нь Toyota Corolla маркийн тээврийн хэрэгсэл хулгайлж, нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт орхиж явсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 
Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
TAGS