Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан 100 жилийн ойн баяр, наадмын үеэр 20 орчим гар утас, хөөрөг алдагдсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүллээ.
Тодруулбал 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээдүүд тус аймгийн тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлсан байна. Дээрх бүлэг этгээдүүдийг Улаанбаатар хотруу ирж байхад Налайх дүүргийн постод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид шалгаж, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 20 орчим гар утас, нэг ширхэг хөөргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.