• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: П.Цанжид   |    58   |  
0

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажил, ашиглалтад орж амжаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлын талаар хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 85 хувьтай үргэлжилж байгаа гэнэ. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль, 87 цэцэрлэг, зургаан спорт заалын барилгын ажил үргэлжилж байгаа гэнэ. Зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, барилгын төсөв нэмэгдсэн зэрэг шалтгааны улмаас 11 цэцэрлэг, 16 сургуулийн барилга угсралтын ажил удааширчээ.

Сургууль цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай холбоотойгоор нийслэлийн таван дүүргийн найман байршилд 44,870 м2 газрыг чөлөөлсөн байна. 

TAGS